horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хайлааст орчим агаарын бохирдол өндөр байна

post-img

Ойрын өдрүүдэд агаарын чанар ямархуу байгаа талаарх мэдээллийг хүргэе. Нисэх орчмоор агаарын чанар цэвэр байгаа бол Зурагт, Мишээл экспо орчим хэвийн, 13-р хороолол, Зайсан, Ургах наран, Цахилгаан станц, Яармаг, Амгалан, Шархад, Баруун 4 зам, Зуун айл, Толгойт, Налайх, Баянхошуу, 1-р хороолол, Таван буудал, Дамбадаржаа орчим бага зэргийн бохирдолтой байгааг Агаарын чанарын албанаас мэдээлжээ. Харин Хайлааст орчим агаарын бохирдлын хэмжээ хотын бусад хэсгээс хавьгүй өндөр үзүүлэлттэй гарчээ.

Агаарын бохирдол бага зэрэг илэрч байгаа газруудыг нэрлэвэл хүхэрлэг хий Ургах наран хороолол, Толгойт, Баянхошуу орчмоос бага хэмжээгээр илэрч байгаа бол азотын давхар исэл Баруун 4-н зам, Ургах наран хороолол, Таван буудал, Шархад орчим, Налайх, Амгалан орчим яльгүй өндөр байна. Харин РМ10 тоосонцор 1-р хороолол, Зуун айл, Цахилгаан станц, Ургах наран хороолол, Хайлааст, Дамбадаржаа орчим бага зэрэг нэмэгджээ.

РМ2.5 тоосонцор зохих хэмжээнээс өндөр гарсан хэсгүүдэд Баруун дөрвөн зам, 1-р хороолол, Бөхийн өргөө, Зуун айл, Цахилгаан станц, Ургах наран хороолол, Хайлааст, Шархад, Яармаг, Толгойт, Зурагт, Дамбадаржаа, Баянхошуу орчмын бүсүүд багтаж байна.

Нүүрстөрөгчийн дутуу исэл Толгойт орчим хэвийн хэмжээнээс өндөр гарчээ.

0/1000