horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Олон улсын байгууллагаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүмүүнлэгийн дэмжлэгээ нэмэхэд бэлэн

post-img

Олон улсын байгууллагын төлөөллүүд өвөлжилт хүндэрч, хавар мал төллөх үеийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол хүмүүнлэгийн дэмжлэгээ нэмэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. УОК-ын Нарийн бичгийн дарга, НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор “Хүмүүнлэгийн баг” зохион байгуулсан хуралд НҮБ-ын харьяа болон МУЗН зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцож, өвөлжилтийн өнөөгийн нөхцөл, цаг агаарын урьдчилсан төлөв, цаашид өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүдэж болзошгүй зудын эрсдэлийн талаар ярилцсан байна.

Хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай хүргэхэд цаг үеийн нөхцөл байдлын бодит тоо, мэдээ нэн чухлыг уулзалтад оролцогчид онцоллоо. Өнгөрсөн намраас эхлэн Засгийн газар, хүмүүнлэгийн багаас эрсдэлээс эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх багагүй арга хэмжээ авсныг НҮБ-ын Суурин зохицуулагч тодотгосон юм. Дараагийн уулзалтаар УОК, холбогдох албан байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулж, хүмүүнлэгийн түншүүдээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай мэдээлэл солилцохоор тохирчээ. 

0/1000