Дулааны 4-р цахилгаан станцын зуухны халах гадаргууд өнөөдөр гэмтэл гарлаа. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд эрчим хүчний систем чадлын дутагдалд орж болзошгүй байгааг ЭХЯ мэдээллээ.
Тиймээс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн хэмжээнд 2026.01.20-ны 17:00-20:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан хязгаарлаж болзошгүйг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид мэдэгджээ.
Цахилгаан хязгаарлах газар
Дархан-Уул аймаг: Дархан сум 4, 5, 6, 7, 8-р баг, 13, 14 дугээр баг, Хонгор сум, Шарынгол сум, Шинэ хороолол
Сэлэнгэ аймаг: Сүхбаатар сумын 1,2,3, 4, 5, 6, 7, 8 дугаар баг, Баянгол сумын 1, 3 дугаар баг, Мандал сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтэр сум, Хэрх тосгон, Орхонтуул, Сант, Ерөө сум
Төв аймаг: Заамар сум, Хайлааст баг, Борнуур сум, Жаргалант, Угтаал, Цээл сумд.
Хязгаарлалт 1.5-2 цаг үргэлжилнэ.

