horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сербиэс сагсанбөмбөгийн эмэгтэй дасгалжуулагч авчирчээ

post-img

Дархан-Уул аймгийн Сагсанбөмбөгийн холбоо 2023 оноос эхлэн Серби улсаас багш дасгалжуулагч авчран, хүүхэд залуусыг бэлтгэдэг болжээ. Өнгөрсөн онуудад эрэгтэй дасгалжуулагч багшаар эрэгтэй тамирчдыг бэлтгэж байсан бол энэ удаа тус улсаас эмэгтэй дасгалжуулагч багш Драгана Свитлицаг 2 жилийн хугацаатай авчран, 10-14 хүртэлх насны эмэгтэй тамирчдыг бэлтгэж байна.

Эдгээр хүүхдээс улсын чанартай тэмцээн уралдаанд Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцох U15 16 насны эмэгтэй шигшээ багийг бүрдүүлнэ. “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил”-ийн хүрээнд аймаг орон нутгаас заал танхимаар үнэ төлбөргүй ханган, Сагсанбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж байна.

0/1000