horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Уржигдар 3, өчигдөр 2 машин шатлаа

post-img

Ойрын өдрүүдэд эрс хүйтэрсний улмаас машин асахгүй болж, жолооч нар янз бүрийн аргаар машинаа асаах гэж оролдоод шатаах явдал гарч байна. Уржигдар 3 машин шатсан бол өчигдөр 2 машин шатлаа.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд өчигдөр 10:20 цагт суудлын машин шатаж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги унтраажээ. Албан хаагчдыг очиход иргэн Э-ын  “Приус-30” загварын машины хөдөлгүүр шатаж байсан аж.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд суудлын автомашин, амбаар шатаж  байна гэсэн дуудлагыг аврагчид 1-р сарын 20-ны өдрийн 13:11 цагт хүлээн авчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн  “Премио” загварын суудлын автомашины хөдөлгүүр, 5х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байжээ.

0/1000