horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эмч нарын цалинг 30 хувиар нэмлээ

post-img

ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан олгохоор өчигдөр хуралдав. Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэх юм.

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмнэ.

  • 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар нэмнэ.
0/1000