Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Дундговь аймгийн хэрэглэгчдийн цахилгааныг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК 1.5-2 цагийн хугацаатай тасалж байна. Улаанбаатарт цахилгаан хязгаарлахад орон сууц, аж ахуйн нэгжүүдийн дулаан хамт тасарч байгаа юм.
Дулааны 4-р цахилгаан станцад гарсан гэмтлийг засахаар эрчим хүчний салбарынхан 24 цагаар тасралтгүй ажиллаж байгааг Диспетчерийн үндэсний төв дөнгөж сая мэдээллээ.


