horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүйтний эрч 1-15 хэмээр суларч, Ерөөд 45.2 хэм хүйтэн хонолоо

post-img

Цас: Өнөө өглөөний 08:00 цагт Монгол орон даяарх станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүлтэй байв. Хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 36 см, Увсын Хяргас, Сэлэнгийн Зэлтэр, Зүүнбүрэн, Хүдэр, Орхонд 24-28 см, Увсын Малчин, Баруунтуруун, Ховдын Алтай, Үенч, Завханы Баянтэс, Тэс, Баянхайрхан, Булганы Хангал, Сэлэнгийн Баруунбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Ерөө, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Шарынгол, Орхон, Дархан, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдам, Баянчандмань, Цээлд 18-23 см, бусад нутгаар 0-17 см зузаан цастай байна.

Температур: Өчигдөр өдөр Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон голын хөндийгөөр -32…-38 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -24…-30 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байв.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтний эрч суларчээ. Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Жаргалант, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38…-45 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -30…-36 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -24…-29 градус хүйтэн хонов. Хамгийн хүйтэн хоносон газар нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгон байлаа. Энд 45.2 хэм хүйтэрчээ.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 6-11 метр байв. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт ялимгүй цас хялмаалав. Салхи баруунаас секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр -25 градус, өнгөрсөн шөнө Яармаг, Сонгины орчмоор -42 градус, бусад хэсгээр -32 градус хүйтэн хоносон байна гэж Ус, цаг уурын хүрээлэн мэдээллээ.

0/1000