horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тог тасарсны улмаас цахилгаан шатанд хүүхэд гацлаа

post-img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд 11:00 цагийн үед цахилгаан тасарлаа. Үүний улмаас Москва хорооллын нэгэн байрны цахилгаан шатанд хүүхэд гацжээ. Хүүхдийг 20 минутын дараа тухайн орны жижүүр гаргаж авсан байна. Уг орцны лифтний ослын товчлуур ажиллахгүй байсан ажээ.

Цахилгаан тасарсан үед цахилгаан шатанд гацвал СӨХ руугаа утасдан, лифтчин дуудуулж, цахилгаан шатыг онгойлгуулах ёстой юм байна. Хэрвээ СӨХ, орцны жижүүрийн утасны дугаарыг мэдэхгүй, авахгүй байвал нийслэлийн ЗДТГ-ын Шуурхай удирдлагын төвийн 11310005 дугаарын утсанд мэдээллээ өгөөрэй.

Дулааны 4-р цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас өчигдрөөс эхлэн, Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь аймгийн цахилгааныг 1.5-2 цаг тасалж байгаа. Тиймээс цахилгаан шатанд суухаас татгалзаж, явган шатаар явахыг уншигчдадаа зөвлөе.

0/1000