horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Өвлийн олимпод өрсөлдөх тамирчдад Төрийн далбаа гардууллаа

post-img

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд Итали улсын Милан, Кортина, д’Ампеццо хотод болно. Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, Төрийн далбаа гардуулах ёслол 1 дүгээр сарын 12-нд “Олимпик хаус”-т болов.

Дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим шилдэг тамирчид 7 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорих тус наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ачбадрах (“Пёнчан 2018”, “Бээжин 2022” олимпын наадамд оролцогч, ОУХМ), Энхбаярын Ариунтунгалаг (ОУХМ), уулын цанын төрөлд Алтанзулын Ариунбат (ОУХМ) нар анх удаагаа оролцох гэж байна. Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Номин ажиллах юм.

Манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн уралдах бол уулын цанын слалом төрөлд 2 дугаар сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.

0/1000