horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Б.Дэлгэрсайхан: Компаниудын эзэд нэг нэгэндээ худал хэлдэг, мурьдаг муухай зантай

post-img

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын ажилд оролцсон туслан гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ийм хариу өгөв.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Энэ асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Ингэхдээ туслан гүйцэтгэгч болон үндсэн компаниудыг нүүр нүүрээр нь уулзуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол компаниудын эзэд нэг нэгэндээ худал хэлж, мурьдаг тохиолдол олон бий.  Тиймээс нүүр нүүрээр нь уулзуулж, тооцоо нийлсэн актыг нь авчран танилцуулж, тулгах хэрэгтэй.

Бидэнд бондын 120-130 тэрбум төгрөг бий. Тиймээс ирэх мягмар гарагт туслан гүйцэтгэгч болон үндсэн компани, мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөллийг хамт хүлээн авч уулзана. Ингээд өр төлбөрийн асуудлыг нэг тийш нь болгож, санхүүжилтийн асуудлыг нь шийднэ. Тиймээс үндсэн компаниудын тооцоо нийлсэн акт гаргахыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Санхүүгийн хэлтсийн дарга Цогтбаатарт даалгаж байна. Энэ хүн ямар нэгэн компанид давуу байдал олгож, мөнгө нааш цаашаа болгосон байвал хатуу хариуцлага тооцно.

Жолооч: Я.Алтангэрэл

-Банк бусаас зээл авч ажлаа хийж байсан. Өрийн сүлжээ үүссэн. Төрөөс санхүүжилтийг цаг хугацаанд  нь олгоогүй нь олон хүний амьдралыг хүндрүүлж байна.

Тиймээс бидний санхүүжилтийг даруй шийдэж өгөхийг хүсэж байна”.

Үндсэн компаниудын төлөөлөл…

Ажилчдын цалинг өгөхийн тулд ах дүүгийнхээ байрыг барьцаанд тавьсан

Олон сараар санхүүжилтээ авч чадалгүй өрнөөс өрний хооронд амьдарч байна. Банк бусаас зээл авч, барьцаанд тавих л юм байвал бүгдийг нь тавьж, ажилчдынхаа цалинг олгож байна. Ах, дүүгийнхээ байрыг хүртэл барьцаанд тавьсан.

Энэ санхүүжилт олгогдохгүй байгаа нь төр, засаг тогтворгүй байгаатай холбоотой.

“Монголын төмөр зам” компанийн Төсөл, хөтөлбөр судалгааны төвийн дарга Б.Тамир:

-Өнөөдрийн байдлаар төслийн хоёрдугаар шатны бэлтгэл ажил хангагдаж байна. Толгойтоос баруун тийш 4.3 км төмөр замаа гол шугамтай холбох ажлуудыг хийнэ.

Одоогийн байдлаар үндсэн техникийн зураг төслүүд хийгдээд дуусаж байна. Мөн судалгааны ажлууд хийгдэж байгаа. Төсөл дээр ажиллаж байгаа 63 аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн ихэнх нь машин, механизм түрээсэлж ажилладаг. Манайх эхлээд Хөгжлийн банкнаас зээл авахаар хөөцөлдсөн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад Хөгжлийн банкны зээл удаашралтай явсан. Ингээд бид Засгийн газраар тогтоол гаргуулаад, нээлттэй бонд гаргасан. Бондын санхүүжилт болон компанийн үндсэн хөрөнгөөр нийт 209 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Үндсэн далангийн ажил миний мэдэж байгаагаар 350 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй гэрээтэй ажил бий. Үүнээс 200 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад өгсөн. 2025 оны арванхоёрдугаар сард Зам, тээврийн сайд болон холбогдох хүмүүс гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн. Уулзалтаар сайд “Газар шорооны ажлуудын санхүүжилтийг олгоно. Гэхдээ та бүхэн дороо туслан гүйцэтгэгч компани ажиллуулж байгаа бол тэр хүмүүсийнхээ санхүүжилтийг нэн тэргүүнд өг. Үүний дараа тэдгээр хүмүүстэйгээ тооцоо дууссан гэдэг баримт нотолгоогоо үзүүлж байж, дараа дараагийн санхүүжилтийг нь олгоно.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн бондын асуудал нэлээд удаашралтай явж байгаа. Өнөөдрийн байдлаар авсан мэдээллээр “Голомт” банкнаас манайд бондын тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор ажиллаад явж байна.

0/1000