horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Чойжоо “аргалж” дийлэхгүй нь

post-img

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний оргил ачааллыг энэ өвөл 1800 мегаваттад хүрэх болов уу гэсэн тооцоо Чойжоод байжээ. Гэтэл хүйтний эрч чангарахтай зэрэгцэн дулаан, цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, Чойжоогийн тооцоолсноос 3 мегаваттаар ачаалал хэтэрснээр ДЦС-4-т доголдол үүссэн байдаг. Төвийн бүсийг эрчим хүчээр хангах зориулалттай 69 зуух байдгаас одоогийн байдлаар 65 нь ажиллаж байгаа юм. 4 зуух эвдэрч, засах ажил үргэлжилж байна. 49 генератор ажиллахаас 43 нь ажиллаж, 3 генераторыг засаж байгаа гэнэ. Дээрх доголдлуудаас үүдэж, төвийн бүсийн эрчим хүчний системд 100 мегаваттын дутагдал үүсэхэд, нийслэл тэр чигээрээ тоггүй 1-2 цаг гацлаа.

Мань Чойжоод аргагүй байлаа гэдгээс өөр тайлбар алга

Энэ өвлийг Бөөрөлжүүтийн цахилгаан станц аварна гэж ам гарч байсан сайд, дарга нарын шүлс хатаагүй байхад Бөөрөлжүүт нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадсангүй. Уг станц 300 мегаваттын хүчин чадалтай боловч цахилгаан хязгаарласан энэ өдрүүдэд 126 мегаваттаас илүүг үйлдвэрлэж чадалгүй бүтэл нь бөгсөөрөө эргэжээ. Шалтгаан нь Бөөрөлжүүт рүү нийлүүлж байгаа нүүрс хөлдсөнөөс үүдэж, бункер бөглөрсөн. Бункер бөглөрсөн учраас Бөөрөлжүүтийн станц 300 мегаваттыг биш, 120 мегаваттыг л дөнгөн данган үйлдвэрлэж байна.

Хамгийн сонирхолтой нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад үүссэн асуудлыг шийдэхийн тулд станцын ажилтнууд хөлдүү нүүрсийг гараараа буталж суугаа гэнэ.

Нийслэлд замын халтиргаа арилгах давсыг гараар хүрздэж цацдаг байсныг дөнгөж халмагц, залгуулаад цахилгаан станцын хөлдүү нүүрсийг XXI зуунд гараараа буталж суугаа ажилчдыг бодоход хүрэл зүрх хайлна. Магадгүй Чойжоогийн аргалж байгаа нэг хэлбэр биз.

Монгол Улсын дулаан, цахилгааны эх үүсвэрүүд байгаа бүх хүчин чадлаараа ажилласаар хэдэн өвлийн нүүр үзлээ. Аль нэг зуух, генераторт гэмтэл гарах бүрт нийтээрээ эсвэл хэсэгчлэн цахилгаан, дулаангүй болсоор монголчууд бараг дасах шинждээ оров. Анх ажлаа авахдаа “Аргална даа” хэмээн ам гарч байсан Чойжоо одооноос аргалж дийлэхээ больсны шинж үү?

Дарга нарын яриад байдагчлан цахилгаан, дулааны үнэ бага байснаас болж, эрчим хүчний салбар ингэтлээ сампирчихсан юм уу гэвэл бас үгүй бололтой. Дарга нарынх нь идэж уусан авлигын асуудал дэлгэгдэж, нүдний булай болов.  Б.Чойжилсүрэнг анх ажлаа авахад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Н.Тавинбэх, зөвлөх Б.Нямаа нарт хуулийн байгууллагаас авлигын хэрэг үүсгэн шалгаж байна. Чойжоод “Арай ч тийм юм хийгээгүй байлгүй дээ” гэдгээс өөр тайлбар бас л алга.

“Хэрэгт холбогдсон тойрон хүрээлэгчидтэй нь Чойжоог хамаатуулж болохгүй. Гүтгэлэг болно” хэмээн мань эр Засгийн газрын мэдээллийн сэнтийгээс зарлаж зогсоно.

Мэдээж тог цахилгаангүй зутарч суугаагийн бүх гэм зэмийг ганцхан Чойжоод нялзааж болохгүй болов уу. Тэр эхнээсээ “Эрчим хүчний реформ хийнэ” гэж том дуугараагүй. Энгийн даруухнаар “Аргална даа” гэдгээ л илэрхийлсэн хүн юм шүү дээ. Харин цахилгаан, дулаанаар улстөржсөн улстөрчид бол олон бий. Тухайлбал: Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд. Тэрээр “2 жилийн дараа тог тасарвал би огцорно” гэж амлаж байв. Амласан 2 жил нь өнгөрөхөд Т.Доржхандын бараа ч үзэгдэхээ больж, шаварт унасан шарын эзэн Чойжоо аргалж дийлэхгүйгээ гайхаад зогсож байна.

Аргалж дийлэхгүйгээ зарлачихдаг Эрчим хүчний сайдтай, худлаа попроод зугатчихдаг Шадар сайдтай монголчууд бид дүн өвлийн энэ хүйтэнд орон гэртэйгээ хөлдвөл хэндээ гомдож, хаашаа хандах нь тодорхойгүй боллоо. Ёстой л Чойжоотойгоо цуг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болчхов уу?

0/1000