horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хувьчлах сургаар ДЦС-уудад ар араасаа осол гарч байгаа нь ямар учиртай вэ?

post-img

Төрийн өмчит 14 компанийг 6 болгон цөөлөхөөр ТӨБЗГ ажиллаж байна. Өөрчлөн зохион байгуулах 14 компанийн 9 нь эрчим хүчний салбарынх. Ямар компаниудыг хооронд нэгтгэхийг доорх зургаас хараарай.

Тэгвэл Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайг нээлттэй хувьцаа гаргах зарчмаар хувьд шилжүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс кредикал менералс”, “ДЦС 3”, “ДЦС 4”, Эрдэнэт дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Дарханы дулааны цахилгаан станц, Амгалан дулааны станцыг нэмэлт хувьцаа гаргаж, иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Энэ жагсаалтад орсон “ДЦС 3”-ын турбингенератор 2025.06.02-нд дэлбэрсэн бол яг 6 сарын дараа “ДЦС 4”-ын зуух 2026.01.20-нд гэмтлээ. Шатаж, дэлбэрч, гэмтэж байгаа станцуудын хувьцааг хүн авах уу?

Асуудлыг энэ өнцгөөс нь харвал цахилгаан станцуудыг зориуд гэмтээгээд, үнэ цэнийг нь үнэгүйдүүлээд байгаа ч юм шиг. Үнэгүйдүүлж байгаад хувьчилдаг хуучин аргыг одоо ч хэрэгжүүлэх гэж байна уу гэж сэжиглэмээр. Олон нийтийн сүлжээнд зарим хүн ингэж хардаж буйгаа ч илэрхийллээ. Гэвч хэтэрхий өндөр эрсдэлтэй, маш аюултай ийм алхмыг ямар ч хүн хийхгүй. Тэнэг л биш бол. Технологийн алдаа, хүний буруу бол байж болох л юм. Чернобылын атомын цахилгаан станц хүний алдаанаас болж дэлбэрсэн шиг.

ДЦС-уудад юу болоод байгааг яг үнэнээр нь хэн ч мэдээлсэнгүй

Төрийн өмчит компаниудын нийт орлогын 17.7%-ийг эрчим хүчний салбар бүрдүүлдэг нь ТӨБЗГ-аас хийсэн судалгаагаар тодорхой болжээ. Цахилгаан, дулаан гэдэг бол айл, аж ахуйн нэгж бүрийн хэзээд худалдан авдаг амин чухал бүтээгдэхүүн. Ямар ч үнэтэй байсан бүгд авна. Тиймээс ДЦС-уудыг хувьчилж авбал унтаж байхад дансанд нь мөнгө ордог болно. Ийм ашигтай бизнест эзэн суух хүсэл мөнгөтэй, мэдэлтэй нөхдөд бол бүгдэд нь бий л байх.

Гэвч ДЦС-уудад юу болоод байгааг яг үнэнээр нь хэн ч мэдээлсэнгүй. “ДЦС 3”-т гарсан ослын шалтгааныг одоо болтол олон нийтэд танилцуулаагүй. 6 сар өнгөрч байхад таг. Тэгээд одоо дараагийн станц дэлбэрч, хаа сайгүй горыг нь амсаж байхад өнөө л “Хуучин, олон жил ашигласан” гэдэг үгээр ам тагласаар. Үнэндээ бол Улаанбаатар хотын ДЦС-ууд тийм ч тартагтаа тулсан эд биш ажээ.

57 жил ажиллаж буй 3-р цахилгаан станц, 43 жил ажиллуулж буй 4-р цахилгаан станцад өнгөрсөн хугацаанд яаж ийгээд хөрөнгө оруулж, тордсоор иржээ.

“ДЦС 4”-т хийсэн хөрөнгө оруулалт:

1991 он: 1991-1992 оны өвлийн их ачаалалыг давахад шаардагдах зарим сэлбэг, багаж хэрэгслийг Японоос буцалтгүй тусламж болгон өгсөн 40 сая иенээр авчээ. Тоосноос болоод, станцын тоног төхөөрөмж маш их гэмтэж, үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулдаг байжээ. Тиймээс үлээх салхилуурын ажлын дугуйны хамгийн их элэгддэг хэсэгт элэгдэлд тэсвэртэй шаазан хавтанцар наан өнгөлжээ. Үүний үр дүнд 1991-1992 оны өвлийн их ачааллыг амжилттай давсан байна.

1992-1995 он. Үнс зайлуулах систем бөглөрдөгийг болиулах, тоосон системийн элэгдлийг багасгахад зориулан Японы Засгийн газар 2 тэрбум иен буцалтгүй тусламж болгон өгчээ. Компрессор, тоос сорогч машин, анхдагч салхилуурын ротор, тоос хэмжигч гэх мэт тоног төхөөрөмж авч суурилуулсны үр дүнд цахилгаан шүүлтүүрийн АҮК 10%-иар дээшилж, 98%-д хүрчээ. Ослын улмаас зуух зогсох нь 30-аар цөөрч, зуухны усны горим барилт сайжирсан байна.

1996-1998 он. Япон улсын Засгийн газраас буцалтгүй тусламж болгон өгсөн 1.2 тэрбум иенээр уур болон тэжээлийн усны хаалт, уур халаагч, утасны аппарат зэрэг олон тоноглолыг сольжээ. Уур, ус алддаг, барьдаггүй хаалт, арматур болон түвшний шилүүдийг сольсноор уур, усны алдагдал 3%-иар багасаж, зун станцыг 5-6 хоног бүрэн зогсоож, засвар хийх шаардлагагүй болжээ. Өндөр, нам хүчдэлийн цахилгаан хөдөлгүүрүүдийг үйлдвэрийн аргаар засдаг болсноор ажил, материал хэмнэжээ.

1995-1999 он. Японы ЗГ-ын 4.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр 1-4 дүгээр зуухны тоосон системийг шууд үлээлгэнд шилжүүлэх, босоо тээрэм болон хөдөлгүүр, хянах төхөөрөмж гэх мэт олон тоноглолыг шинэчилжээ. Үүгээр тоос бэлтгэх системд зарцуулах цахилгааны зарцуулалт 50,2%-иар буурч, уг системд гал гарах, тэсрэх эрсдэл зогсжээ. Зуухнуудын ачаалал авалт 12,3%-иар, АҮК 1%-иар дээшилжээ.

2001-2006 он. Японы ЗГ-аас зээлсэн 6.5 тэрбум иенээр 5-8 дугаар зуухны тоосон системийг шууд үлээлгэнд шилжүүлэх, босоо тээрэм болон хөдөлгүүр, нүүрсний жин хэмжигч, тоос тэжээх шугам хоолой, анхдагч салхилуур болон хөдөлгүүр, хэмжүүрүүд болон хянах төхөөрөмж, экран хоолой зэрэг олон тоноглолыг шинэчилжээ. Үр дүнд нь тус станцын АҮК 2%-иар дээшилж, зуухнуудын осол 30%-иар буурчээ.

2003-2010 он. БНЧУ-ын 2,9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар тус улсын “ZAT” компани “ДЦС 4”-ийн түлш дамжуулах системийг орчин үеийн бүрэн автомат удирдлагатай, хяналт хамгаалалтын блокировка бүхий системтэй иж бүрэн удирдлагын системээр солив. Үүгээр түлш дамжуулах системийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, хүний алдаатай үйл ажиллагааг бүрэн арилгажээ.

2011-2013 он. Тус станц өөрийн 1 тэрбум 237 сая төгрөгөөр 5, 6-р генераторын өдөөлтийн системийн тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Хөндийрүүлэг муудсаны улмаас 5-р турбины тристорын хувиргагч 2010 онд шатсан аж. 2000-2011 онд  зөвхөн 5, 6-р турбингенераторын өдөөлтийн систем гэмтсэний улмаас үндсэн тоноглол 5 удаа зогсжээ. Тиймээс уг тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.

2011-2013 он. 1,4 сая еврогийн буцалтгүй тусламжаар “ДЦС-4” ТӨХК-ийн Хими цехийн удирдах щит, ус бэлтгэлийн тоног төхөөрөмжүүдийн хяналт удирдлагыг шинэчлэн, орчин үеийн компьютерын хяналт удирдлагад шилжүүлжээ. Үр дүнд нь ус бэлтгэлийн тоноглолын найдвартай ажиллагаа дээшилж, Улаанбаатар хотын дулааны сүлжээнд өгч буй нэмэлт усны чанарт тавих хяналт сайжирч, химийн бодистой ажиллах гар ажиллагааг багасгажээ.

2007, 2009 он. “ДЦС 4“ ТӨХК өөрийн 8.7 тэрбум төгрөгөөр 5, 6-р турбингенераторынхоо хүчин чадлыг 20 МВт-аар өргөтгөсөн байна. Үүнээс хойш уг станц хүчин чадлаа жилд дунджаар 0.23-1.16%-иар нэмэн ажиллаж байгаа аж.

2012 он. Улсын төсвийн 1 тэрбум 484.9 сая төгрөгөөр сүлжээний усны I өргөлтийн насосуудыг 0 түвшинд шилжүүлжээ. Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горим сайжирч, сүлжээний буцах усны даралт 0,4 ата- гаар буурч, 60 Гкал/цаг дулаан нэмж үйлдвэрлэн, 5400 айлыг дулаанаар хангах шинэ эх үүсвэр бий болсон байна. Сүлжээний нэмэлт усны хэрэглээ жилд 307.600 тонноор буурч, 163 сая төгрөг хэмнэжээ. Үүний үр дүнд “Ирээдүй цогцолбор”, “Шинэ Яармаг” хорооллыг дулаанаар хангаж байна.

2012-2015 он. Улсын төсвийн 70 сая ам.доллароор “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 120 МВт, дулаанаар 188 Гкал/цагаар өргөтгөв. Ингэснээр 250.000 айлыг хангах 500 сая гаруй кВт/цаг цахилгаан, 15.000 айлыг хангах 400 мянган Гкал/ цаг дулаан нэмэгдсэн байна.

2012-2013 он. Улсын төсвийн 10 тэрбум 415 сая төгрөгөөр 210 МВт хүчин чадалтай уур-усны дулаан солилцуур бүхий дулааны дэд станц байгуулжээ. Үүний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны орон сууцны хорооллын 16.245 айлыг дулаанаар хангажээ.

2012-2014 он. Улсын төсвийн 10 тэрбум 245.2 сая төгрөгөөр 7, 8-р зуухны галын хотлын үнс, шлакийг ус ашиглахгүйгээр тээвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлжээ. Зуухны шаталтын процесс сайжирч, дулааны алдагдал буурч, АҮК 92,9% болж өсөн, усны хэрэглээ 18 тн/цагаар буурсан байна.

2013-2015 он. ХБНГУ-ын KfW банкнаас 8,5 сая евро хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлж, “ДЦС 4” өөрөө 1,1 сая евро нэмж гарган, турбины конденсаторыг нүхтэрсэн бөмбөлгөөр ажиллагааны явцад цэвэрлэх технологи бүхий тоног төхөөрөмж суурилуулж, станцын дотоод циклийн усыг “Эсрэг осмос + цахилгаан деионизац”- ын технологиор бэлтгэдэг болжээ.

2013-2015 он. Өөрийн 3.04 тэрбум төгрөгөөр 1, 2, 3, 7, 8-р зуухны хүчин чадлыг 80 тн/цагаар нэмэгдүүлж, 56 мянган айлыг нэмж цахилгаанаар ханган, 500 тн/цаг уур үйлдвэрлэдэг болжээ.

2014-2015 он. Улсын төсвийн 9 тэрбум 250 сая төгрөгөөр “Дэд бүтэц-Эрчим хүч“ төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотын Орбит, Баянгол,“ШУТИС, “Москва” хорооллыг төвлөрсөн дулаанаар хангав.

2014-2018 он. Япон улсын хөнгөлттэй 4 тэрбум 201 сая иений зээлээр уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчилж, хяналт удирдлагыг DCS системд шилжүүлэн, 8 зууханд үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулжээ. Зуухнуудын дундаж ачаалал 12%-аар буюу 376 тн/цаг болж нэмэгдэн, утааны хийн халууны хэтрэлтийг дунджаар 50%-аар бууруулж, хурц уурын халууныг 10 хэмээр нэмэгдүүлэн, мазут хэмнэв. Нүүрсний зарцуулалтыг жилдээ 8% буюу 240.000 тн-оор багасгаж, бул тавганд хийх засварын зардлыг 50%-аар бууруулав.

2017-2018 он. Тус станц өөрийн 5.98 тэрбум төгрөгөөр 830 мянган шоо м эзлэхүүнтэй 7-р үнсэн сан шинээр барив.

2019-2020 он. ОХУ-аас 5,367.696 сая рубль хөнгөлөлттэй зээлж, 1, 2, 3, 4-р  турбогенераторын хүчин чадлыг нэмж, эдэлгээг уртасгав. Ингэснээр эдгээр турбины ажиллах цаг 220 мянган цагаар, суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгджээ.

0/1000