horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Талдаа ороод гацсан 10 аймагт барих ДЦС-уудын зээлийн хүүг Монгол Улс төлсөөр байна

post-img

2018 оны Засгийн газрын үед 10 аймгийн дулааны цахилгаан станц барих шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл бариагүй. Шалтгаан нь төсөл гүйцэтгэгч Солонгосын компани дампуурсан гэх шалтгаантай. Дулааны станц барих хөнгөлөлттэй зээлийг БНСУ-ын Эгзим банкнаас гаргасан бөгөөд “Бьюксан Инженеринг” компани төслийн ажлыг гүйцэтгэж байсан ч ажил гацаад байна. Нийтдээ 110,7 сая долларын төсөвт өртөгтэй уг зээлийг Монгол улс 40 жилийн хугацаатай авсан байдаг. Хэдийгээр төсөл БНСУ-ын компаниас болж гацсан ч Монгол улс авсан зээлийнхээ хүүг тогтмол төлсөөр явна.

10 аймагт баригдаж байгаа ДЦС-уудын төслийн явц дунджаар 45 хувьтай. Монгол улсын засгийн газар 45 хувьд дүйх хэмжээний зээлийн төлбөрийг Солонгосын эгзим банкинд төлж байгаа ч яг хэдэн төгрөг төлж байгаа нарийн тоог Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайн мэдэхгүй байна.

0/1000