БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны 03 дугаар сард зохион байгуулах юм.
Шалгалтын бүртгэл зохион байгуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://hudulmur-halamj.gov.mn/ monkor.net сайтаас авах боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг албан ёсоор мэдэгдэж, мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ авахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас анхаарууллаа.


