horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Энэрэл” уламжлалт сэргээн засах төв үүдээ нээх гэж байна

post-img

Өмнөговь аймгийн “Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын Уламжлалт сэргээн засах төв 1-р сарын 26-нд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч, ажилчидтай “Энэрэл” уламжлалт сэргээн засах төвийг тус аймгийн төсвийн 4.5 тэрбум төгрөгөар санхүүжүүлж буй аж.
45 хүнийг хэвтүүлэн эмчлэх, 10 хүнд өдрийн эмчилгээ хийх хүчин чадалтай “Энэрэл” уламжлалт сэргээн засах төв нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч, ажилчидтай. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр 21 нэр төрлийн мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх ажээ.

0/1000