horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Утсандаа ирэх 6 оронтой кодыг хэнд ч хэлж болохгүйг настнуудад анхаарууллаа

post-img

Сүүлийн үед тэтгэвэрийн насны иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг их бүртгэж байна. Цахим орчинд, “Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “OK” гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл байршуулж, иргэдийг залилан мэхэлж эхэлжээ.

Уг зарын дагуу хариу бичсэн иргэдээс,

  • Овог, нэр
  • Утасны дугаар
  • Банкны хувийн мэдээлэл зэргийг авч, улмаар өөр төхөөрөмжөөс тухайн иргэний банкны аппликейшнд нэвтрэх оролдлого хийж, баталгаажуулах 6 оронтой кодыг худал хэлж хэлүүлэн аваад, банкны данс руу нь хууль бусаар нэвтэрдэг байна.

Ингэснээр тухайн иргэдийн нэр дээр гарах боломжтой зээлийг авч, мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан залилангийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Иймд иргэд та бүхэн,

  • 6 оронтой баталгаажуулах кодыг хэнд ч хэлэхгүй байх
  • “Мөнгө, зээл олгоно” гэх цахим зар, мессежид итгэхгүй байх
  • Банк, төрийн байгууллага хэзээ ч утсаар болон чат-аар нууц код асуудаггүйг анхаарах
  • Сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллага болон банканд яаралтай хандана уу.

0/1000