Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс Говь-Алтай аймаг руу “Harrier” загварын суудлын машинаар 1-р сарын 20-нд 17:40 цагийн орчимд 1 зорчигчтой явсан иргэн З.Н гэх 23 настай залуу сураггүй болжээ. Тэднийг холбоо барихгүй, гар утас нь холбогдохгүй, зорьсон газартаа очоогүй тул маргааш нь ар гэрийнхэн нь онцгой байдлын албанд хандсан аж. 1-р сарын 21-ний 09:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг уг дуудлагыг хүлээн авч, тус сумын Цагдаагийн хэсгийн албан хаагч, ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагаа зохион байгуулсан байна. Ингээд 13:43 цагт Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 20 км зайтай Дугантын амнаас тэднийг олжээ. Тэд харанхуйд замаа алдан, замаас гарч, машинаа цасанд суулгасан байсан аж. Аврагчид тэдний машиныг татан гаргажээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Машинтайгаа алга болсон 2 хүнийг эсэн мэнд олжээ
- 2026/01/22
- •
- 1 цаг 7 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
