horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

4 есийн хүйтнээр 4 айл орон гэргүй боллоо

post-img

Шөнөдөө -45 хэм, өдөртөө 30 хэм хүйтэрч, хүний биед 36 хэмийн хүйтэн мэдрэгдэж байхад, 4 айл гал түймрийн улмаас орон гэргүй боллоо. Байшингийн үүд, хана, дээвэр ч юм уу аль нэг хэсэг шатахад л тэр байшин бүхэлдээ ашиглалтаас гардаг. Учир нь ийм галыг усаар унтраадаг. Хүчтэй, өндөр даралтаар шахсан ус тухайн байшингийн гадна, доторх хэсгийг бүхэлд нь норгож, эргээд хөлдөнө. Үүнээс гадна уг галыг цааш тархсан эсэхийг шалган, байшингийн хана, дээвэр гээд ойр орчмыг нь эвдддэг.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ялалт багт өнөө өглөө байшингийн үүдний хэсэг шатав. Уг дуудлагыг 07:18 цагт гал сөнөөгчид хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийг очиход, 8х16 метрийн хэмжээтэй байшингийн, 2х6 метрийн хэмжээтэй үүдний өрөөний хана, дээвэр шатаж байжээ.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд өнөө өглөө 08:37 цагт байшин шатсан тухай дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангид иржээ. Иргэн Б.А-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3х2.5 метрийн хэмжээтэй үүдний амбаар хамт шатаж байжээ.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги 08:54 цагт хүлээн авав. Иргэн Ц-ийн 9 ам м хэмжээтэй 1 өрөө байранд эд зүйл шатсан байна. Утаажилтын бүсээс 3 иргэн /1 том хүн, 2 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргаж, уг галыг унтраажээ.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Хийморь багт 1-р сарын 22-ны өдрийн 01:13 цагт байшин шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн албан хаагчдыг очиход, 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсан аж.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд 1-р сарын 22-ны өдрийн 04:22 цагт байшин шатсан тухай дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангид иржээ. Иргэн Б-ийн 8х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатсан байна.

0/1000