Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Мөн он гарснаас хойш хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗХУТ-өөс зөвлөж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм,
- 3.7.в. Улсын дугааргүй, дугаарыг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
- 27.1. Замын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтэй байх бөгөөд дугаарын тэмдгийг MNS 4410 стандартын дагуу байрлуулсан байна.
- 27.2.в Техникийн байдалд тавих стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.
Зөрчлийн тухай хууль
14.7.11. Улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танихгүй бохирдсон,эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 10,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 100,000 төгрөгөөр торгоно.


