Монгол Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 485 байгууллага байгаа бол үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 29 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2026.01.12-ны байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд 3914 эм байна. Үүний 546 нь уламжлалтын, 342 нь үндэсний үйлдвэрийнх. Эмийн сан нийт 2906 байгаааж. ЭМД-аар хөнгөлөлттэй олгох эмийг цахим жороор олгодог 1560 эмийн сан байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллахдаа Засгийн газраас эмийн чанар, үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгааг хэлэв. Эмийн үнийг бодитой байлгах тал дээр ЭМЯ, ЭМХТ, ЭЭХХЗГ, СМТТ хамтран 2025 онд эмийн үнийг ил тод мэдээлэх https://em.hdc.gov.mn/ цахим систем нэвтрүүлсэн. Уг системд 2600 гаруй эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулжээ. Иймд цахим системд эмийн сан, шинээр бүртгэгдсэн эмийн үнийн мэдээллийг цаг алдахгүй нэмж оруулан, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллахыг тус газрынханд даалгав. Тэрээр эмийн үнэ, чанарыг шийдэхэд иргэдийн хяналт чухал учраас уг цахим хуудсыг ашиглаж хэвшихийг иргэдэд уриаллаа.

