ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэх этгээд 16 настай охиныг хөнөөсөн хэрэг гарсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2026.01.22/ Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хаалттай үргэлжилж байна.
Эргэн сануулахад, Ц.Дагвадорж 16 настай охиныг хөнөөхдөө Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нартай хамт байсан гэдэг. Тэднийг уг хэргийн хамжигч хэмээн үзэж, цагдан хорьсон юм. Мөн тэдний хамсаатан байж болзошгүй 16 настай Х.Энхсайханд хилийн хориг тавиад байсан. Өнгөрсөн хугацаанд тухайн хэрэг дээр хоёр удаа урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хууль хяналтын байгууллагаас 1 жил гаруй хугацаанд эл хэргийг шалгасан юм.
Түүнээс гадна шүүх хурлын гадна иргэд цуглаж, уг хэргийг шударгаар шүүхийг хүсэж буйгаа илэрхийлж байна. Шууд сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү.




