horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Гэрэгэ” хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилов

post-img

Ардчилсан намын дэргэдэх “Гэрэгэ” бодлогын судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөл хуралдаж, тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад нийт 13 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлсэн байна. Тэднээс Х.Номингэрэлийг “Гэрэгэ” бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар томилов.

Х.Номингэрэл төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр бодлогын судалгаа мэдээлэл боловсруулах, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан 18 жилийн туршлагатай. Тэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байв. МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, Төв Европын их сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн.

“Гэрэгэ” бодлогын судалгааны хүрээлэн АН-ын үнэт зүйлс, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад судалгаа, нөлөөллийн дэмжлэг үзүүлэх, намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулах юм байна.

0/1000