horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

7 аймагт 3 дахь өдрөө тог тасалж байна

post-img

Дулааны 4-р цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарсантай холбоотойгоор улсын хэмжээнд эрчим хүчний систем чадлын дутагдалд ороод байна. Тиймээс Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Булган, Дорноговь, Дундговь аймгийн хэмжээнд 2026.01.22-нд Диспетчерийн үндэсний төвөөс ээлжлэн, цахилгаан хязгаарлаж байна.

Төвийн бүсэд хийж буй хязгаарлалтыг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид мэдэгджээ. Хязгаарлалт 1.5-2 цаг үргэлжилнэ.

Цахилгаан хязгаарлаж буй газар

Дархан-Уул аймаг: Дархан сум 4, 5, 6, 13, 14, 15, 16-р баг, 7, 8-р багийн зарим хэсэг, Шинэ хорооллын зарим байр, Хонгор сум, Шарынгол сумын зарим хэсэг,

Сэлэнгэ аймаг: Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар баг, Баянгол сумын 1, 3 дугаар баг, Мандал сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтэр сум, Хэрх тосгон, Түнхэл, Орхонтуул, Сант, Ерөө сум

Төв аймаг: Заамар сум, Хайлааст баг, Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Сүмбэр сум.

Дорноговь аймаг: Зүүнбаян, Өргөн, Алтанширээ, Хөвсгөл, Улаанбадрах, Дэлгэрэх сум, Хамрын хийд, Сайншанд сумын “Мандах наран-5” хороолол, 3-р баг, 2-р баг, 8-р баг

0/1000