Өөрийн цахим хуудаснаа бүлэг хүчингийн хэргийн хохирогч болсон гэдгээ мэдэгдээд байсан 34 настай Ш tovch.mn сайтад хэрхэн хохирсон талаараа дэлгэрэнгүй ярьсан. Түүнийг 2011 онд буюу СУИС-ийн 2-р дамжааны оюутан байхад ангийнх нь 7 эрэгтэй нийлж, хүчиндсэн хэмээн хохирогч мэдээлж буй юм. Хохирогчийн зүгээс хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн хугацаанд 4 удаа гомдлыг нь авч хэлэлцэлгүй хаасан гэдгийг дурдсан байдаг.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн онд тус хэргийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосон. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа” хэмээн тайлбар өгчээ.


