horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Б.Мэргэн: Э.Ган-Эрдэнэ сүрдүүлгэд авсан учраас Ц.Дагвадоржийн хэргийг таслан зогсоогоогүй

post-img

16 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Ц.Дагвадорж, уг хэргийг түүнтэй хамжин хийсэн гэж сэжиглэгдсэн Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын гэм бурууг шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хаалттай үргэлжилж байна.

Тус шүүх хуралд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байгаа Б.Мэргэн “Э.Ган-Эрдэнэ бол энгийн бор амьдралтай айлын хүүхэд. Олны хэлж байгаа шиг би мөнгөтэй айлын хүүхдийг өмгөөлсөн асуудал байхгүй. Э.Ган-Эрдэнэ “Ub cab”-д жолоочоор ажилладаг байсан. Тэр үед нь Ц.Дагвадорж такси дуудаж таарсан. Тэгээд энэ хэрэгт хамсаатан болчихсон. Миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт хамжигч гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. Хэрэв хамжигч гэвэл “Жем молл” худалдааны төвд эхнэрийнхээ амийг хөнөөсөн Э-ын хэргийг харсан хүн тухайн үйлдлийг таслан зогсоож болох байсан. Гэвч зогсоогоогүй. Тэгвэл тэр хэргийг харчихаад, таслан зогсоогоогүй бүх хүн хамжигч учраас тэднийг мөн хэрэгт хамаатуулан татах хэрэгтэй байсан. Миний үйлчлүүлэгч уг хэргийг таслан зогсоогоогүй үндэслэл нь сүрдүүлгэд автсан. Мөн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар нэгнийгээ огт танихгүй, хамааралгүй хүмүүс” гэж байр сууриа илэрхийллээ.

0/1000