Төв аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 3200 баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, улсын хэмжээний үр тарианы 16.8 хувь, төмсний 55.7 хувь, хүнсний ногооны 16.5 хувь, тосны ургамлын 22.7 хувь таримал тэжээлийн 35.6 хувийг үйлдвэрлэж байна. Тэгвэл өнөөдөр тус аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид чууллаа.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Атар IV” мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх аян, Төв аймгийн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Зуунмод хотноо болж байна.
Зөвлөгөөнд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, 27 сумын Засаг даргын орлогч, төрийн албан хаагчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, зочид төлөөлөгчид нийлсэн 400 гаруй хүмүүс оролцож байна.
Төв аймаг ИТХ-ын тогтоолоор 2025 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих урианы жил” болгон зарлаж, урианы жилийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжин төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ.



