Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад зориулсан “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр 2-р улирлаас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 8.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталжээ. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан цахим сургалт, захиалга хяналтын системийг нэвтрүүлэх зорилгоор LMS систем хөгжүүлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулжээ. “Сүү” хөтөлбөрт 15 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 139 сургуулийн 1-12 дугаар ангийн 70 мянган суралцагч, 121 цэцэрлэгийн 20 орчим мянган хүүхэд хамрагджээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгНийслэлийн бага ангийнхан эхний ээлжинд сүүгээ ууна
- 2026/01/22
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
