horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 200 км замын цас, мөсийг цэвэрлэжээ

post-img

Дархан-Уул аймагт цас их хэмжээгээр орж, өвөлжилт хүндэрч, зам даваа хаагдаж байна. Үүнтэй холбоотойгоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвийн 30 км зам, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр дэх Зулзага, Салхит, Тойргоос Цайдамын пост чиглэлийн 60 км, Дархан сумын 8 багийн 110 км замын мөстсөн, хунгарласан цасыг цэвэрлэлээ. Тус компани машин техникээрээ нийт 200 км замын цас, мөсийг хусаж, зорчих хэсгийг нээсэн байна.

0/1000