Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хоёр дахь удаагаа хуралджээ. “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэх юм. Энэ өдрийг тэмдэглэснээр Монгол ёс заншил, соёл уламжлалыг гадаадын улс орнуудад сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол адууны өв соёлыг хадгалан хамгаалах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн нүүдэлчдийн соёлд суурилсан мал аж ахуй, ногоон хөгжлийн хөтөлбөр боловсруулах, морин заслын дэд эмчилгээний төв байгуулах, малчдын дунд цахим дэд бүтцийг нэвтрүүлэх, гадаадад үүрэг гүйцэтгэсэн монгол морьдыг эх оронд нь авчрах чиглэлээр дэд ажлын хэсгийн төлөвлөгөөг өнөөдрийн хурлаар ярилцсан байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай

