Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орон нутгийн төсвөөр Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв барьж, ашиглалтад орууллаа.
Уг төвийг 2 давхар, орчин үеийн шийдлээр барьжээ. Дотоод тохижилтыг нь хамгийн сүүлийн үеийн өнгө, загвараар хийсэн байна.
Хүүхэд, залуус энд шатар, даам тоглох, англи хэл сурах, кофе шопоор үйлчлүүлэх боломжтой.


