horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ангийнхандаа хүчиндүүлсэн эмэгтэйг Р.Булгамаа өмгөөлөхөөр болжээ

post-img

СУИС-ийн харъяа Соёл иргэншлийн сургуулийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ 2011 онд ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйд хуульч Р.Булгамаа туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр нь ажиллахаар боллоо. Хохирогч бүсгүй уг хэргийг шалгуулахаар 2020 онд цагдаагийн байгууллагад хандсан боловч хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгожээ. Тус хэргийг хэрэгсэхгүй болгохоор хандсан цагдаагийн дүгнэлтийг прокурорын байгууллага тухай бүрт хүлээж аваагүй аж.
Тиймээс цагдаагийн байгууллага уг хэргийг одоо ч шалгаж байгаа, хаагаагүй гэсэн үг. Гэвч мөрдөн шалгах ажил урагшлахгүй байгаа аж. Хохирогч эмэгтэй анхны өмгөөлөгчөөсөө татгалзсан тул энэ удаад Р.Булгамаа түүнийг өмгөөлөхөө мэдэгдлээ.

0/1000