16 ,32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржтой холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал БГД,СХД, ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Шүүх хурал 8 цагийн турш үргэлжилж байгаа юм. Шүүхээр 20 настай Ц.Давгадоржтой холбогдох хэргүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ 16 настай Х.Энхсайхантай холбогдох хэргийг хэлэлцэж буй. Тодруулбал, Х.Энхсайхан нь Ц.Дагвадоржид насанд хүрээгүй М-ийг холбон,зуучилж улмаар хүчиндэж, бэлгийн харилцаанд орох нөхцлийг бүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж байна. Харин Ц.Дагвадорж 16 настай Ч.Шинэсаран охины амь насыг хохироосон хэрэгт хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг шүүгдэгч, хохирогч статусаар шүүх хуралд оролцуулж байна. Одоогоор шүүх хурал нотлох баримт шинжлэн судлах процесстой байгаа бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.Мөн өнөөдөр тус хэргийн шүүх хурал эцэслэгдэхгүй, маргааш үргэлжлэх төлөвтэй байгааг шүүхээс мэдээллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Шүүхийн байранд цахилгаан тасарсан ч шүүх хурал үргэлжилж байна
- 2026/01/22
- •
- 9 цаг 31 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
