Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал, Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болно. Нийт шүүгчийн хурлаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, саналын талаар хэлэлцэнэ.
Мөн Монголын ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, ХҮН намын дарга, дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай, Иргэний зориг ногоон намын дүрэм (шинэчилсэн найруулга), хөтөлбөрийг бүртгүүлэх тухай, Эх орончдын нэгдсэн намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай, Монгол консерватив намын дарга, үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга), хөтөлбөрийг бүртгүүлэх тухай, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга, намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай, Дэлхийн монголчууд намын хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга, дүрэм (шинэчилсэн найруулга), хөтөлбөрийг бүртгүүлэх тухай, Монголын хүний төлөө намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Гэр хороолол хөгжлийн намын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Монголын социал демократ намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай, Эрх Чөлөөний Эвсэл намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэнэ.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлантай танилцана.

