16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр 08:30 цагаас үргэлжилнэ. Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал БГД,СХД, ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна.
Шүүхээр 20 настай Ц.Давгадорж, 16 настай Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэж буй. Х.Энхсайхан нь Ц.Дагвадоржид насанд хүрээгүй М-ийг холбон, зуучилж улмаар хүчиндэж, бэлгийн харилцаанд орох нөхцөл бүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж байна. Харин Ц.Дагвадоржийг 16 настай Ч.Шинэсаран охиныг хөнөөхөд нь Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хамжсан хэмээн шүүгдэгч, хохирогч статусаар шүүх хуралд оролцуулж байна. Өчигдөр шүүх хурал нотлох баримт шинжлэн судалж, 22:00 цаг хүртэл үргэлжилсэн.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
2 эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадоржийн хэргийг шүүх хурал 08:30 цагаас үргэлжилнэ
- 2026/01/23
- •
- 3 цаг 33 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
