horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мөсний зузаан 5-35 см-ээр нэмэгджээ

post-img

1 дүгээр сарын 21-ний байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөөр хучигджээ. Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см-ээр нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна гэж ЦУОШГ мэдээллээ. Зарим гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ЦУОШГ онцгойлон анхаарууллаа.

0/1000