horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрдэнэтийн мисс 25-нд тодорно

post-img

“Эрдэнэтийн мисс 2026″ тэмцээний 16 дахь удаагийн шалгаруулалт 1-р сарын 25-нд болно. Уг тэмцээнд оролцож буй 17 гоо бүсгүйгээс эцсийн шалгаруулалтад 7 нь тунаж үлдээд байна. Тэд “Үзэсгэлэн гоо”, “Төгөлдөр сайхан”, “Төгс сайхан”, “Тэгш сайхан”, “Баясгалант сайхан”, “Авьяаслаг мисс”, “Оюунлаг мисс” зэрэг өргөмжлөлийн эзэд болно. Хэн нь аль өргөмжлөлийг хүртэж, хэн нь оюу шигтгээт титэм тэргүүндээ залахыг 2 хоногийн дараа харах нь.

Уг тэмцээнийг Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбооны Орхон аймаг дахь салбар, тус аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна. 1990 оноос эхлэн уг тэмцээнийг Орхон аймагт 2 жил тутам зохион байгуулж иржээ.

0/1000