horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатарын агаар бохир байна

post-img

Улаанбаатар хотод энэ сарын 22-нд хүхэрлэг хий (SO2) нь 18-271 мкг/м3 байв. Энэ хий хамгийн их илэрсэн цэг нь Баянхошуу. Энд 271 мкг/м3 буюу агаарын чанарын стандартаас 5.4 дахин их байв.
Азотын давхар исэл (NO2) нь 11-79 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг нь Налайх орчим. Тэнд 79 мкг/м3 буюу зөвшөөрч болох хэмжээнээс 1.5 дахин их байлаа.
РМ10 тоосонцор 48-230 мкг/м3, хамгийн өндөр агууламжтай илэрсэн цэг нь Зуун-Айл. 230 мкг/м3 буюу АЧС-аас 2.3 дахин их байна.
РМ2.5 тоосонцор 16-175 мкг/м3. Уг тоосонцор Дамбадаржаад хамгийн их байна. Дамбадаржаа орчимд нарийн ширхэгт тоосонцор 4.6 дахин их байна. Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) Улаанбаатарт 13-8260 мкг/м3 байлаа. Толгойт орчимд 8260 мкг/м3 буюу хүлцэж болох хэмжээнээс 2 дахин их байна.

0/1000