horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Чойжилсүрэнгийн зөвлөхийн араас анд Д.Бямбасүрэн нь АТГ-ын үүд татлаа

post-img

АТГ-аас хийж буй мөрдлөг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн рүү дөхсөөр байна. Дулааны 4-р цахилгаан станцын захирал Н.Тавинбэхийг саатуулахдаа 3 албан тушаалтанг цуг саатуулсан. Тэдний 1 нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Б.Нямаа байв.

Тэгвэл АТГ өчигдөр ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн хэрэгтэй холбогдуулан, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, хуучнаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Баттулга, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг сэжиглэн, шалгаж эхэлжээ. Д.Бямбасүрэнгийн гэр, ажлын байранд нэгжлэг хийж, их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан байна.

Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 22.5 “Хахууль өгөх” гэсэн зүйл ангиар мөрдөн шалгаж буй аж.

Өмнө нь авсан, сунгасан нөхцөлийн дагуу биш, уг нөхцөлийг зөрчин 35 кВт-ын шугам татаж, 1500 кВа-ын дэд станц барьжээ

“Эс жи групп” ХХК Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд “Цагаан овоот уул” нэртэй алтны орд эзэмшдэг. Тус компани алтны уурхай руугаа цахилгаан татахын тулд 35 кВт-ын шугам, 2500 кВа-ын дэд станц байгуулах техникийн нөхцөлийг 2019 онд Эрчим хүчний яамнаас авчээ. Тус компани 2022 онд техникийн нөхцөлийг дахин сунгуулж, Баян-Өлгий, Улаанхус сум хоорондын цахилгааны шугамд өргөтгөл хийлгэжээ.

Энэ хооронд тус компани 2023 оны 3-5 дугаар сард цахилгааны дэд станц байгуулж, шугам татжээ. Гэхдээ өмнө нь авсан, сунгасан нөхцөлийн дагуу биш, уг нөхцөлийг зөрчин 35 кВт-ын шугам татаж, 1500 кВа-ын дэд станц барьжээ. Түүнийгээ барьж дууссаныхаа дараа 8 дугаар сард Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөлөө өөрчлүүлсэн аж.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН БА Д.БЯМБАСҮРЭН

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК бол улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслүүдэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй, 90-ээд ажиллагсадтай байгууллага. Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрдэнэбүрэн, Эг УЦС зэрэг эрчим хүчний мега төслүүдийн хэрэгжилтийг энэ төв хянадаг. Эрчим хүчний бүх төслийн зураг төслийг тус төв магадалдаг. Лабораторидоо бүх төслийн бүх шинжилгээг хийдэг. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн техникийн хяналтыг энэ төв хийж, норм дүрэм, стандарт хангаж буй эсэхийг шалгадаг. Төсөл дуусахад ашиглагч байгууллагад уг төслийг хүлээлгэн өгдөг. Ийм л том, толгой байгууллага.

Энэ төвийн захирал Дашийн Бямбасүрэн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн ангийн анд. Тэд 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургууль төгссөн. 2016 оны УИХ-ын сонгуулиар Б.Чойжилсүрэн 3 дахь удаагаа парламентад сонгогдож, Сангийн сайдаар томилогдоод, 10 жилийн ангийн анд Д.Бямбасүрэнгээ Төрийн банкны орлогч захирлаар тавьжээ. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, Б.Чойжилсүрэн Сангийн сайдын албан тушаалаа алдахад, Д.Бямбасүрэн Төрийн банкны орлогч захирлын суудлаас халагджээ.

2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болоход, сарын дараа Д.Бямбасүрэн “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Засгийн газрын 2022.08.24-ний 318 дугаар тогтоолоор “Эрчим хүчний хөгжлийн төв” ААТТӨҮГ, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ыг нийлүүлэн “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК байгуулжээ.

Дашийн Бямбасүрэн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн ангийн анд

Үндэсний аудитын газраас тус төвийн 2024 оны санхүүгийн тайланг хянан шалгаад хязгаарлалттай гэж дүгнэн, 542.5 сая төгрөгийн алдаа дутагдлыг үндэслэл болгон дурдаж, 2025.03.17-нд 07/1035 тоот албан бичиг илгээжээ. Тус төв 392.7 сая төгрөгийн авлагыг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй, “Майнримек”, Блейк стар альфа”, “Огмент”, “Визлис визард”, “Энхансмент” ХХК-тай нэвтруулэг, контентын үйлчилгээ авах гэрээ байгуулж, өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй 99.8 сая төгрөгийн үйлчилгээг санхүүжүүлсэн аж. Тендер зарлалгүйгээр бараа худалдан авахын тулд 21.6 сая төгрөгийг хувааж, 1 компаниас тосны ус болон зунгааралт тодорхойлох багаж худалдан авчээ. Уг нь тэр мөнгөөр багаж худалдан авахын тулд тендер зарлах ёстой байсан аж. Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн, ашиглах хугацаа дууссан 890 нэр төрлийн бараа тус төвд байсныг аудит илрүүлжээ.

Дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд Д.Бямбасүрэн хаус хороолол барьжээ. Түүний “Ойн хөндий” компани Хан-Уул дүүргийн 23-р хороо, Нүхтийн аманд 1 га, “Тайгын хөндий” компани нь 1.1 га газартай аж. Уг газар дээрээ Д.Бямбасүрэн 2024-2025 онд хаус хотхон барьжээ.

Д.Бямбасүрэн жилд 622 сая төгрөгийн орлоготой, 4.7 тэрбум төгрөгийн 3 орон сууц,  зуслангийн 1 хаустай. Банкинд 2.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 350 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 1.2 тэрбум төгрөгийн авлагатай. Ийм баян хүнийг АТГ шалгаж эхэлжээ.

0/1000