horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Олон улсын биржүүдэд алтны үнэ өссөөр байна

post-img

Нью-Йоркийн биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 ам.долларт хүрсэн байна. Харин Чикагогийн таваарын биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1,3 хувиар өсөж, нэг унц нь 4900 ам.долларт хүрчээ.

Үнэт металлын зах зээлд оролцогчдын Лондоны холбооноос явуулсан санал асуулгад хамрагдсан шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос давна гэдэг нь нэгэнт тодорхой болсон байна. Тухайлбал, ICBC Standard bank-ны стратегийн шинжээч Жулиа Ду-гийн таамаглаж байгаагаар бол, алтны үнэ 2026 онд дунджаар 6050 доллар/унц орчимд хэлбэлзэх ажээ. 

0/1000