Эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотойгоор дулааны эх үүсвэр энэ жил өмнөх жилүүдийнхээс 5-10 хэмээр бага халаалт шахаж байгааг албаны улс мэдэгдлээ. Ахин дахин эрчим хүчний хязгаарлалт хийж байгаатай холбоотойгоор дулааны систем, шугам сүлжээ доголдож хөлдөх эрсдэл үүсэх магадлал байгааг Орон сууц нийтийн аж ахуйн газраас мэдэгдэж байна. Нийтийн цэвэр бохир усны шугам, дулааны сүлжээг хэвийн горимоор ажиллууах үүрэгтэй тус газрын ажилтнууд 24 цагаар амралтгүй ажиллаж байгаа ч байнгын цахилгааны хязгаарлалтаас үүдэж шугам сүлжээний гэмтэл тасралтгүй гэмтэж хөлдөх явдал тасрахаа больжээ.
Цаашид эрчим хүчний хязгаарлалтыг илүү урт хугацаагаар явуулбал дулаан хангамжийн доголдол нийслэлд үүсэхэд ойрхон болсон байна.


