Цахим спортын дэлхийн шилдэг найман багийн нэг MongolZ Польшийн Краков хотод ирэх сард болох “Intel Extreme Masters Kraków 2026” тэмцээнд оролцох албан ёсны урилгаа хүлээн авчээ. Польшийн Катовице хотод жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг Краков хотод анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн 1.25 сая ам.долларын шагналын сантай бөгөөд тэмцээн хоёр үе шаттай болно. Харин “MongolZ” баг нэгдүгээр шатыг алгасаж, хоёрдугаар шатнаас шууд тоглолтоо эхлүүлэх юм байна.


