Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдаж байна. Хурлаар Улаанбаатар хотод гарч байгаа гэмт хэргийн гаралтын мэдээлэл албаны улс мэдээлэл солилцож байна. Нийслэлд хамгийн өндөр хувьтай бүртгэгдэж байгаа гэмт хэргийг залилах гэмт хэрэг тэргүүлж байгаа бол араас нь хулгайн гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд жагсаж байгаа юм.
Залилах гэмт хэрэг сүүлийн 10 жилийн хугацаанд 7 дахин нэмэгджээ. Залилах гэмт хэргийн хохирол өнгөрсөн жил дангаараа 693 тэрбум төгрөг болжээ. Залилах гэмт хэргийг 9 банкны 30162 дансыг ашиглаж өрнөсөн байна. Залилах гэмт хэрэг ковидын үеэс эрчимжсэн болохыг Цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Хэрэв энэ прогнозоороо залилах гэмт хэрэг өссөөр байвал 2030 онд залилах гэмт хэрэг жилд 30 мянга гарах магадлалтай гэнэ.


