horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хийн дэлбэрэлтэд өртөж, нас барсан иргэдийн ар гэрийнхэн төрөөс хохирлоо нэхэж байна

post-img

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт 2 жилийн өмнө болсон дэлбэрэлтээс үүдэж, амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, хохирлоо төрөөс нэхэмжилж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг 1-р сарын 30-ны дотор өөрсөдтэй нь уулзахыг хохирогчдын ар гэрийнхэн шаардав.

Дэлбэрэлтэд өртөж нас барсан иргэдийн ар гэрийнхний зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын дарга гээд эрх бүхий олон албан тушаалтанд хандаж гомдол гаргаж хүсэлт гаргасан ч хүлээн авч хариу өгсөн албан тушаалтан байгаагүйд гомдолтой байгаагаа илэрхийлж байна.

Дэлбэрэлтээс үүдэж орон байраа алдсан 207-р байрныхныг түрээсээр хангаж, эрхийг нь хамгаалж өгсөн хэрнээ дэлбэрэлтээс болж хүнээ алдсан иргэдээ хөсөр хаян, ялгаварлаж буйд гомдолтой байгаагаа тэд зарлаж, гомдлоо илэрхийллээ. Тэд төрийн өндөрлөгүүдээс “Монгол хүний амь үнэгүй юм уу?” гэж асууж байна. Тэд амиа алдсан хүмүүсийнхээ дурсгалд зориулж, өнөө орой Сүхбаатарын талбайд зул өргөх гэж байгаа гэнэ.

0/1000