horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userС. Нандин-Учрал

Азийн химийн олимпиадаас Монголын сурагчид 5 медаль хүртжээ

post-img

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан Азийн химийн олимпиад 1-р сарын 15-18-нд Индонез улсын Бали хотод боллоо. Тус олимпиадад Индонез, Монгол зэрэг нийт 12 улсын сурагчид A, B түвшинд оюуны чадвараа сорив. Уг олимпиадад “Сант” ахлах сургуулийн таван сурагч оролцож, 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. 10-12-р ангийн сурагчдын ангилалд М.Хулан алтан медаль, Б.Энхжин, Б.Ариунболор, М.Цогтзул нар мөнгө, Г.Ананд хүрэл медалийн эзэн болсон байна.

Азийн химийн олимпиад бол 7-12-р ангийн сурагчдын дунд жил бүр англи хэл дээр зохион байгуулагддаг академик тэмцээн юм. Энэ олимпиад химийн мэдлэг, логик сэтгэлгээ, лабораторийн ур чадварыг сорих зорилготой. Онолын болон практик сорилуудаас бүрддэг. Өмнөх жил Вьетнам, Индонез, Малайз зэрэг улсын сурагчид уг олимпиадаас олон медаль хүртэж байжээ.

0/1000