Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгХүчиндэх гэмт хэрэгт хүүхэд өртөх нь элбэг байна
- 2026/01/23

- -2 цаг -21 минутын өмнө

- 1 мин уншина

Сүүлийн 5 жилд 11 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс болж 12 мянган хүүхэд хохирсон байна. Хохирсон хүүхдүүдийн олонх нь хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай мэдээлэл бий.

Гэмт хэргийн гаралт нийслэлд хамгийн өндөр хувьтай байна. Улаанбаатар хотод 800 мянган хүүхэд амьдрадагийн 2500 нь гэмт хэрэгт хүүхэд өртсөн бөгөөд дээрх хэргүүдийн олонх нь Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байгаа нь анхаарал татаж байгаа юм.

2025 онд хүүхэд гэмт хэрэгт оролцох тохиолдол бага зэрэг буурчээ. Хүүхэд оролцсон гэмт хэргийн олонх нь хулгайн хэрэг байна. Насанд хүрсэн этгээд хүүхдийг алсаас удирдаж хулгайн хэрэгт оролцуулсан тохиолдол олон гарсан тухай судалгаанд бүртгэжээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 3923 гэмт хэрэг бүртгэгдсэнээс үүдэж 3909 хүүхэд хохирсон байна.

- Шинэ
- Хандалттай