horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Дугуйн 78.5 км зам тавихаар төлөвлөж байна

post-img

Нийслэлийн хэмжээнд энэ онд дугуйн 78.5 км зам тавихаар нарийвчилсан зураг төсөл боловсруулж байна. Тодруулбал:

  • Сүхбаатар дүүрэгт 15.17 км,
  • Чингэлтэй дүүрэгт 3.6 км,
  • Баянзүрх дүүрэгт 28.23 км,
  • Баянгол дүүрэгт 18.74 км,
  • Хан-Уул дүүрэгт 9.18 км,
  • Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км

Одоор Улаанбаатар хотод дугуйн 101.7 км зам байдаг.

Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг үе шаттай нэмэгдүүлж, 2026-2028 онд нийслэлийн зургаан дүүрэгт дугуйн 253 км урт зам шинээр барьж, 2040 он гэхэд нийт дугуйн замын уртыг 1677 км-т хүргэхээр зорьж байна. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурлаж, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан дугуйн замыг барих юм.

0/1000