horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Гэр бүлийн хүчирхийллийн давтамжтай дуудлага мэдээлэл 80 хувь буурчээ

post-img

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нарт хууль сурталчлах, хяналт тавих ажлыг сайжруулснаар энэ төрлийн гомдол мэдээлэл буурсан байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн давтамжтай дуудлага мэдээлэл 80 хувиар буурсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1873 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 687, гэмт хэргийн шинжтэй 93 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийг ангилбал,

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-47,

  • Хүний биед халдах-57
  • Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл-83,
  • Хулгайлах-35,
  • Эрүүлжүүлсэн-104 дуудлага тус тус бүртгэгджээ.

0/1000