horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Е-business”системийн мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр нээнэ

post-img

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Ажлын хэсгийн хүрээнд төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа бөгөөд үйлчилгээнүүдийг үе шаттайгаар Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэхээр төлөвлөж байна.

Тус системийн мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр, портал хувилбарыг 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус нээхээр ажиллаж байна. Ингэснээр хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар авах, системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг харах, үйлчилгээний явцын талаарх мэдэгдэл хүлээн авах, хуулийн этгээдийн цахим гэрчилгээ болон дүрмийн хуулбар авах, төрд бүртгэлтэй мэдээллээ хянах, аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах, мөн холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм.

Цаашид аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд ээлтэй болгох зорилгоор холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, өөрчлөх санал боловсруулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулахын зэрэгцээ шаардлагатай мэдээ, мэдээллийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр орчуулан хүргэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах” ажлын нэг хэсэг болох төрийн үйлчилгээний нэгдсэн системийг “E-Business”-т нэгтгэх ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна.

0/1000