horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Б.Ариунбат: Ил галаар машинаа асаах гээд гал алдаж байна

post-img

Хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага мэдээлэл их бүртгэгдэж байна. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, Ахлах дэслэгч Б.Ариунбатаас тодрууллаа.

-Он гарснаас хойш онгой байдлын байгууллагад гал түймрийн хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ?

-Он гарснаас хойш нийт 69 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 11,1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

-Сүүлийн үед автомашин шатсан гэх мэдээлэл цахим орчинд их гарч байна. Үүний шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Хүйтний эрч нэмэгдсэнтэй холбоотойгоор олон хоног асаагаагүй автомашин хөлдөж улмаар асахгүй байх тохиолдол их гарч байна. Гэвч иргэдийн зүгээс автомашинаа асаахдаа ил гал гаргах мөн бамбар барих зэрэг аргыг ашиглаж байгаагаас шалтгаалан улмаар гал алдах тохиолдол их байна.

-Мөн ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл их бүртгэгддэг. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Ахуйн гал түймрийн дуудлагын дийлэнх шалтгаан цахилгааны утас шалбарсантай холбоотой байдаг. Тиймээс иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, шалбарч гэмтсэн цахилгааны утсаа яаралтай аюулгүй болгохыг сануулъя.

-Өвлийн улиралд тэр дундаа гэр хорооллын айл өрхүүд халуун үнс, цог нурмаа унтраахгүйгээр хаядаг тохиолдол их байдаг. Үүнээс шалтгаалан гал түймрийн дуудлага хэр их бүртгэгддэг вэ?

-Мэдээж халуун үнс нурам бол гал түймрийн дуудлагын тодорхой хувийг эзэлдэг. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд үнс нурмаа заавал тагтай саванд хийж, хөрсний дараа уутанд хийхийг, асгахыг анхааруулж байна. Мөн мэргэжлийн байгууллагын өгч буй заавар зөвлөгөөг цаг алдалгүй үзэж, дагаж мөрдөөрэй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000